Х.ОЮУНБОЛД

БНХАУ-ын “Byte Dance” компанийн мэргэжилтнүүдийн бүтээсэн Тик ток аппликейшн цахим ертөнцөд тогтоосон бусад аппликейшны амжилтыг эвдэж байна. Сая гаруй хэрэглэгчтэй болоод байгаа цахим ертөнцөд нэвтрээд байгаа аппликейшныг олон орны өсвөр насныхны анхаарлыг татаж байгаа аж. Тик ток нь богино хэмжээний нэг нь 60 секундээс хэтрэхгүй бичлэгийг хүмүүст хүргэх зориулалттай платформ юм байна. Энэ платформыг ашиглахад их амархан бөгөөд дараагийн бичлэгийг үзэхийн тулд дээш нь гүйлгэхэд хангалттай гэнэ. Бүх хаяг нь нээлттэй ч хэрэглэгч бичлэгийг нь үзэж болох хүний тоог хязгаарлах боломжтой ажээ.Түүнээс гадна хэрэглэгчид энэ платформыг цахим хуудаснаас гадна хаш таг ашиглан хайж болох юм байна. Мөн найзууддаа хувийн захиа илгээх боломжтой аж. Гэхдээ хэрэглэгчид энэ аппликейшнд оруулж байгаа бичлэгээ ихэвчлэн ухаалаг гар утсаараа хийж байгаа гэнэ. Бичлэгийн янз төрөл ч их солигдож байна. Тухайлбал, хөгжилтэй, сорилын, нийтийн караоке дуу гэсэн бичлэг оруулдаг байна. Мөн энэ аппликейшн нь хэрэглэгчдэд бичлэгт дуу нэмэх, бичлэгийг хурдлуулж, удаашруулах, нийтэлсэн бичлэгээ ангилах боломжтой аж. БНХАУ-ын Тик ток аппликейшн нь одоо цахим ертөнцөд их хэрэглэгчтэй Youtube, WhatsApp, Фэйсбүүк, Инстаграмаас их хэрэглэгчтэй болоод байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn