Т.САЙХАН

“Инстаграм” сүлжээ туршилтын журмаар  “like”-ний тоог нууцлаж  эхэлжээ. Энэ тухай “Инстаграм” -ийн төвөөс “Өнөөдрөөс эхлэн бид туршилтын хөтөлбөрөө өргөжүүлж, туршилтыг дэлхий даяар явуулж байна. Хэрэв та туршилтад орсон бол зураг доорх “like”-н тоо болон дүрс бичлэгийг үзсэн хүний тоог дахин харахгүй” хэмээн мэдэгдэлд дурджээ. Австрали, Бразил, Ирланд, Итали, Канад, Шинэ Зеланд, Японд өмнө нь явуулсан энэхүү туршилт нь эерэг үр дүн харуулсан байна.

“Хэрэглэгчдэд учрах дарамт шахалт хийгээд өрсөлдөх мэдрэмжийг бууруулах, илүү ойр дотныхоо хүмүүстэйгээ нягт холбоотой байх боломжийг олгохын тулд “like”-н тоог нууцлахаар шийдсэн тухай “Инстаграм” нийгмийн сүлжээний төлөөлөгч өмнө нь мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn