Х.ОЮУНБОЛД

НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах дээд комиссар Мишель Бачелет өнгөрсөн ням гаригт Хонгконгод болж байгаа эрх баригчдаа эсэргүүцсэн жагсаалын үеэр болж байгаа хүчирхийллийг шалгахыг хүсчээ. Цагдаагийнхан болон жагсагчдын хооронд сүүлийн өдрүүдэд болсон мөргөлдөөний үеэр хоёр хүн шархдаж, нэг сэтгүүлч зүүн нүдгүй болсон байна. Тэрээр “Зарим жагсаалын үеэр хүчирхийлэл дээд цэгтээ хүрч байгаад санаа зовж байна. Мөн цагдаагийнхан болон жагсагчид шархадсанд сэтгэл түгшиж байна” гэж Малайзад болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Мишель Бачелет мөргөлдөөнд оролцогч талууд хүчирхийлэл үйлдэж байгааг хүчтэй буруушаалаа. Түүнээс гадна Хонгконгийн эрх баригчдаас мөргөлдөөнийг  хурдан, үр дүнтэй, бие даасан шударгаар шалгахыг хүссэн байна.

Эх сурвалж: www.polit.mn