С.САРУУЛ

Бүгд Найрамдах Буриад Улсын засгийн газар  албан ёсны хуудсаараа дамжуулан иргэддээ долдугаар сарын 9-ний өдөр Монгол руу зорчихоос татгалзахыг зөвлөн, мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд: 

“Торгоны зам-2019” олон улсын раллигийн багууд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Орос-Монголын хилээр нэвтрэх тул Хиагт Автозамын шалган нэвтрүүлэх боомт ачаалал ихтэй болно.
Тэмцээн 07 дугаар сарын 06-ны өдөр Эрхүүд эхэлж, гараа нь 07 дугаар сарын 16-ны өдөр Хятадын Дунхуань хотод болох юм. Энэ тэмцээнд дэлхийн 40 орны тамирчид оролцож байгаа бөгөөд нийтдээ 400 орчим автомашин, мотоцикл хөдөлгөөнд оролцоно гэсэн үг.
Тэмцээний оролцогчид Буриадад 07 дугаар сарын 09 хүртэл байж, мөн өдрийн өглөөний 05:00 цагт Монгол руу хөдлөх юм. Өөрөөр хэлбэл Хиагт шалган нэвтрүүлэх боомтоор энэ өдөр ойролцоогоор 400 тамирчин машинтайгаа нэвтэрнэ гэсэн үг. Тиймээс Буриадын оршин суугчдыг Монгол руу зорчих өдрөө өөр өдөр товлохыг зөвлөж байна” хэмээжээ.

Эх сурвалж: www.polit.mn