Т.САЙХАН

ДАШТ-ий “Алтан дагина” цом Монгол Улсад анх удаа айлчлах гэж байна. “Алтан дагина” цом 6.1 кг жинтэй, 36.8 см өндөртэй, 18 каратын таван кг алт орсон энэхүү цомд ДАШТ-д түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл улсын Ерөнхийлөгч л гар хүрэх эрхтэй байдаг. “Алтан дагина” цом энэ онд ердөө 53 улсад зочилж байгаагийн нэг нь Монгол Улс юм. Дэлхийн Цомын суурин дээр “FIFA World Cup” хэмээн алтан үсгээр бичсэн байдаг. Цомын доод хэсэгт 1974 оноос хойш ДАШТ-д түрүүлсэн улсын нэрийг сийлсэн бөгөөд хамгийн сүүлд 2014 онд түрүүлсэн Герман улсын нэр бичээстэй байгаа. Аваргуудын нэрийг бичих зай дууссаны дараа энэ цомыг ашиглах эсэх тодорхойгүй байгаа аж. Харин 2038 оны ДАШТ хүртэлх аваргуудын нэрийг бичих талбай байгаа юм байна. Дэлхийн Цомыг түрүүлсэн багт бүр мөсөн өгдөггүй, ФИФА буцаан авдаг бөгөөд аваргуудад дуураймал алтан цом үлддэг ажээ.

Эх сурвалж:www.polit.mn