С.САРУУЛ

Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг өргөн бариад байгаа юм. Төсвийн талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “УИХ-аас нийслэлийн төсвийн нийт орлогыг 1 их наяд 537.8 тэрбум төгрөг, суурь орлогыг 1 их наяд 400.3 тэрбум төгрөг, суурь зарлагыг 866.9 тэрбум төгрөг, төсвийн тухай хуулийн 56.2.2 дахь заалтын дагуу нийслэлийн төсвийн үндсэн тэнцлийн ашиг болох 160 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр заасан.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулахад 420 тэрбум төгрөгийг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийг батлагдсан түвшнээс 4.5 тэрбум төгрөгөөр бууруулж 28.6 тэрбум төгрөг байхаар тус тус баталсан" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn