Т.САЙХАН

Цагдаагийн алба хаагчид иргэдийн эрхэнд халдсан бичлэг цахим орчинд цацагдсан. Иргэдийн биед халдсан алба хаагчдыг ажлаас нь чөлөөлж, уг асуудлыг шалгаж буй талаар ЦЕГ-аас мэдээлсэн юм. Түүнчлэн дээрх асуудлыг яаралтай шалгаж, холбогдох хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ сайд Д.Нямбаатарт үүрэг болгосон юм. 

 Тэгвэл салбарын сайд Х.Нямбаатар өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийжээ.

Тэрбээр, "Цагдаагийн байгууллагад хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна" гэж өөрийн цахим хаягтаа бичжээ.

Эх сурвалж:www.polit.mn