Б.ДОЛЖИНЖАВ

Өнгөрсөн жилийн судалгаанаас харахад гадаадын Засгийн газруудын томоохон тэтгэлэгт хөтөлбөрүүдэд материалаа ирүүлдэг Монгол эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдтэй харьцуулахад бага байв. Энэ дүнг бусад тэтгэлэгт хөтөлбөр зарлагддаг Азийн улсуудтай харьцуулахад манай улсын эрчүүд хамгийн бага хувьтай байсан юм. Бусад улс орныг харахад эсрэгээрээ эрэгтэйчүүд нь илүү боловсрол эзэмшсэн судалгаа байдаг.

Энэ талаар “Боловсролд Хүйс Хамааралгүй” төслийг санаачилсан Австралийн Засгийн газрын санхүүжилтээр Зориг сангийн хэрэгжүүлдэг Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн 2021 оны оролцогч П.Баттуяа “Тэтгэлэгт хөтөлбөрт материалаа өгдөг Монгол эрэгтэйчүүдийн хувь бага байгаад нөлөөлж байгаа хэд хэдэн таамгийг бид гаргасан. Үүнд, эрэгтэйчүүдийн бакалаврын зэргийн голч дүн нь сайнгүй учир тэтгэлэгт хөтөлбөрүүдийн босго онооны шаардлагыг хангахгүй, Англи хэлний мэдлэг тааруу,  бусад хувь хүний болон нийгэм, эдийн засгийн идэвх гэсэн хэд хэдэн зүйл нөлөөлсөн байх магадлалтай” гэж манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдав.

Эх сурвалж:www.polit.mn