С.САРУУЛ

УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбатыг өмгөөлөгчдийнх нь хүсэлтийн дагуу суллах шүүхийн шийдвэр гарсан байна. Энэ оны хоёрдугаар сарын 26-нд өмгөөлөгч нараас гаргасан “Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, татгалзсан юм. Харин өнөөдөр шүүх гомдлыг авч хэлэлцээд түүнийг суллах шийдвэр гаргажээ.

Улсын Дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг.

Эх сурвалж: www.polit.mn