Х.ОЮУНБОЛД

 

Тэжээмэл амьтныг хүмүүстэй харьцуулахад эзнийхээ гэрийн эд зүйлсийг өөрөөр хүлээн авч таньдаг харааны чадвартай болохыг гэрэл зурагны тусламжтайгаар илрүүлсэн байна. Үүнийг харуулсан гэрэл зурагнуудыг “HomeAdvisor” цахим хуудаст нийтэлжээ. Тухайлбал, нохойнуудын  нүдэнд хүмүүсээс ялгаатай нь цэнхэр, улаан, ногоон гэрлийг илрүүлдэг зөвхөн хоёр төрлийн конус хэлбэртэй эс байдаг байна. Түүнээс гадна хэлбэр, нарийн зүйлсийг ялгадаг хүний чадварын 20 болон 40 хувийг эзэмшдэг байх боломжтой аж. Гэхдээ нохойнууд нь 240 хэмээр харах өргөн өнцөгтэй гэнэ. Мөн муурнууд нь нохойтой адилхан цөөхөн өнгийг харж хүлээж авдаг байна.

Цахим хуудаст бичсэнээр муурнууд улаан өнгийг нь бага хардаг. Гэхдээ цэнхэр, ногоон өнгийг хүлээн авч чаддаг байна. Гэхдээ өнгө нь зөвхөн хүн, амьтны хүлээн авах чадварын ганц ялгаа биш аж. Учир нь зарим амьтны гэрлийн өөр чанаруудад илүү дасан зохицохын тулд харах чадвар сайн эсвэл сул хөгждөг байна. Тухайлбал, муурнуудын хувьд нүдний торлог, торлог бүрхэвчийн фоторецептор эс их  байдаг. Гэрэл муутай үед найдвартай хардаг учраас шөнө харах чадвар нь гайхалтай гэж тодорхойлдог байна.

Харин алтан загас нь хүнээс их өнгийг харж чаддаг аж. Түүний  хэт ягаан туяаг харах чадвар нь усан дор харахад тусалдаг. Мөн дугуй торлог бүрхэвч нь 360 хэмээр харах боломжийг олгодог байна. Харин могой нь өдрийн гэрэлд муу хардаг амьтан гэнэ. Гэхдээ сайн торлог бүрхэвчтэй учраас түүний шөнө харах чадварыг нэмэгдүүлдэг байна. Түүнээс гадна зарим төрлийн могой хэт улаан туяагаар хардаг аж. Тухайлбал, нүд, хамрын нүх, харааны өгөгдөл хоорондын түүний мембраны дулааныг илрүүлэх чадварын тусламжтайгаар дулаан ялгаруулж байгаа ямар нэгэн биетийг бий болгож чаддаг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.23 МЯГМАР № 35 (6512)