С.САРУУЛ

 УБЕГ-аас мэдээлснээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгуулаагүй, хуульд заасны дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй нэр бүхий 124 шашны байгууллагын улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн байна. Мөн “...үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхэлдэг хуулийн этгээдүүд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөлийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэр бүхий 230 хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 6728 хуулийн этгээд”-ийн нийт 6958 хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хүчингүй болгожээ.

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөл хүчингүй болсон нэр бүхий 285 хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны үйл ажиллагааны чиглэлийн бүртгэлийг хүчингүй болгожээ.

Эх сурвалж: www.polit.mn