Б.БАЯРЖАВХЛАН

Үнэн ба зөв намаас өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийлээ.

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар:Үндсэн хуулийн өчигдрийн шийдвэр нь түүхэнд хараар тэмдэглэхээр шийдвэр байлаа. Үндсэн хууль нь өөрөө Үндсэн хуулиа зөрлчөө. Тиймээс УИХ  Үндсэн хуулиа зөрсөн энэ хуулийг авч хаях улмаар Үндсэн хуульд гар дүрэх нөхцөл байдал үүслээ. Гэхдээ зөвхөн энэ хуулийг авч хаяад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт буюу тогтолцооны шинчлэлт гэдэг зүйлийг хийхгүй өнгөрөх  гээд байна. УИХ хэдэн гишүүдийн мөрөөдөл биелээд зарим нь давхар дээл өмсөж сайд болоод л үлдэх гээд байна. Давхар дээлний асуудлыг шийдээд өнгөрөх биш Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг хийж, тогтолцооны шинчлэлт хийгээчээ гэж бидний зүгээс хүсч байна” гэв.

Мөн маргаашаас Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Сүхбаатарын талбайд суулт зарлахаа энэ үеэр мэдэгдсэн юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх хүртэл суухаа хэлэв. Ард иргэдийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг анхаараачээ гэж хүссэн юм.