Т.САЙХАН

 ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга н.Байгаль 5-11 настнуудын вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа. Тиймээс эцэг, эхчүүдэд таниулах зөвшөөрлийн хуудсыг нэг болон хоёрдугаар тун хийхийн өмнө танилцуулж, зөвшөөрөл авна. Вакциныг өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд байрлаж буй дархлаажуулалтын цэгүүдээр хийнэ. Хоёрдугаар тунг сургууль, цэцэрлэгүүдэд дархлаажуулалтын түр цэг байгуулж вакцинжуулна. Энэ вакцин сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа тул вакцин хийлгээгүй бол сургууль, цэцэрлэгт хамруулахгүй гэсэн асуудал байхгүй" гэв.

Эх сурвалж:www.polit.mn