Т.САЙХАН

ХБНГУ-ын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор энэ оны наймдугаар сард Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл дугуйгаар аялахаар төлөвлөжээ.

Гиидо Кунзе нь сүүлийн арван жилд дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон байна. Тодруулбал, Австралийн баруун хязгаараас зүүн тийш 4200 км замыг хамгийн богино хугацаанд, дэлхийн хамгийн өндөр галт уул болох Чилийн Атакама цөл дэх Ожос де Саладо галт уул хүртэл 6233 метрийн өндөрт гарчээ. Мөн Альпийн нурууг 14 хоногийн дотор 100,000 босоо метрийг туулсан, Хятадын Цагаан хэрэм дээр дугуйгаар хамгийн хол зайг туулсан зэрэг дэлхийн дээд амжилтуудыг эзэмшдэг тамирчин юм байна.

Эх сурвалж:www.polit.mn