Б.ОД

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 918 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 18 хүн гэмтэж нэг хүүхдийн амь нас хохирсон байна. Орон нутагт зургаан хүн амь насаа алдсанаас хоёр нь хүүхэд байна.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 356 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна. 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол найман бүртгэгдсэнээс долоо нь жолооч, нэг нь явган хүн байсан гэж Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 

Эх сурвалж:www.polit.mn