Б.ОД

Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох аргыг ухаалаг хэлбэрт шилжүүлсэн тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.

Тэрбээр "Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлохдоо айлуудаар орж эд хогшил, хөрөнгийг нь бүртгэж тооцдог байсан. Энэ өрх машинтай юу, хөргөгчтэй юу, тоос сорогчтой юу гэх мэт асуулгаар хийсэн судалгааг сүүлийн жилүүдэд шинэчлээгүй.Энэ төрлийн судалгаа өндөр өртөгтэй, үр дүн багатай. Тиймээс бид төрд байгаа бэлэн мэдээллийн сангаа ашиглаж тухайн өрхийн амьжиргааг тодорхойлох шинэ арга хэлбэрийг нэвтрүүлж байна.Тухайн өрхийн орлогын, орон сууцны, тээврийн хэрэгслийн болон малын тоо толгойн бүртгэл төрд бэлээхэн бий. Түүнийг бид ашиглаж цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэсэн ухаалаг арга хэлбэрт шилжиж байна" гэв.
Эх сурвалж:www.polit.mn