Б.ОД

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлснээр улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 44 шинэ тохиолдол батлагджээ. Үүний 32 нь Улаанбаатарт, 12 нь орон нутагт илэрсэн байна. 

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 928056 боллоо.

Манай улсын хувьд коронавируст халдварын тархалт бүрэн дуусаагүй байгаа тул иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, ариутгах зэрэг ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж мөрдөн эрсдэлээс сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Эх сурвалж:www.polit.mn