Б.ДОЛЖИНЖАВ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 338 иргэн коронавирусын халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 385814 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 337 нь дотоодын халдвар байна. Дотоодын халдварын 213 нь Улаанбаатар хотод, 124 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 хүртэлх насны гурван хүн нас баржээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийт 1953 хүн  амиа алдлаа.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3898 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7301 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-1547

Хүндэвтэр-1839

Хүнд-434

Маш хүнд-78 хүн байна.

Эх сурвалж:www.polit.mn