Б.ОД

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, хурандаа Ж.Амгалан Омикрон хувилбартай холбоотой мэдээлэл өглөө.

 Тэрбээр "Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Биоаюулгүйн лабораториос гаргасан хамгийн шинэ мэдээллээр Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэх хугацаа нь бага байна. Олон улсын судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна. Тухайлбал Омикрон хувилбарын тархалтын оргил үеийг хойшлуулах боломжтой. Энэ хүрээнд шинэ жилийн баярын амралтын өдрүүдийг 5-6 өдрөөр сунгах, зайнаас ажиллах, сурах хэлбэрт эргэн шилжих. Үзвэр үйлчилгээний байгууллагуудын хүний тоог хязгаарлах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байна. Онцгой анхааруулж байгаа зүйл нь дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн. ГХЯ болон гадаадад суугаа Элчин сайдын яамд олон улсын судалгааны байгууллагуудын мэдээг нэгтгэж УОК-ын Шуурхай штабт өдөрт хоёр удаа өгдөг.

Одоогийн байдлаар халдварын нөхцөл байдал хуучин хэвийн байна" гэв.

 Эх сурвалж:www.polit.mn