С.САРУУЛ

Авлигын эсрэг олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан АТГ-ын комиссарууд нийслэлийн нэг цэгийн дөрвөн үйлчилгээний төв дээр иргэдтэй уулзаж яваа аж. Мөн үдээс хойш "Бөмбөгөр", "Нарантуул" зах дээр очиж ажиллах юм байна. Энэ үеэрээ иргэдийн санал гомдлыг сонсоно. Боломжтой зарим гомдлыг газар дээр нь шийдвэрлэхээр ийнхүү Авлигын эсрэг өдрийг иргэдийн дунд өнгөрөөж байна.

Эх сурвалж: www.polit.mn