С.САРУУЛ

АНУ-ын дипломатууд 2020 оны Бээжингийн өвлийн олимпийг бойкотлоно гэж мэдэгдэв. Хятадын хүний ​​эрхийн асуудалд санаа зовниж байгаа учраас өвлийн олимпод  албан ёсны төлөөлөгчдийг илгээхгүй гэж Цагаан ордон мэдэгдэв. Гэхдээ АНУ-ын тамирчид оролцох боломжтой бөгөөд Засгийн газар бүрэн дэмжинэ гэлээ.

Бойкот хийнэ гэвэл Хятад “Шийдвэртэй арга хэмжээ” авна гэж өмнө мэдэгдэж байсан юм. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард тус арга хэмжээг дипломат аргаар бойкотлохгүй гэж байсан юм. Цагаан ордны хэвлэлийн Нарийн бичгийн дарга Жен Псаки бойкот хийх нь болсон талаар даваа гаригт мэдээлэхдээ “Засаг захиргаа Олимпийн "сүр дуулиан"-д хувь нэмэр оруулахгүй” гэсэн юм.  Тэрбээр “”АНУ-ын дипломат болон албан ёсны төлөөлөгчийн газар Шинжаан дахь хүний ​​эрхийг ноцтойгоор зөрчиж, харгислал үйлдэж байгааг шүүмжилж "Бид зүгээр л үүнийг хийж чадахгүй” гэж хэлснийг BBC мэдээлэв.

Эх сурвалж: www.polit.mn