Б.ОД

 “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Энэ үеэр  Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн хэмжээнд 42 байгууллагын 600 гаруй зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээ байгаа гэж үзсэн. Эдгээрээс судалгаа хийж, шаардлагатай буюу хуульд зааснаас бусад бүх зөвшөөрлийг хүчингүй болгоно. Нөгөө талаас хүнд суртал, шат дамжлагыг бий болгож байгаа шаардлагагүй захиргааны актууд, захиргааны хэм хэмжээг хөнгөвчлөх, хүчингүй болгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Сая хэлсэн 600 төрлийн зөвшөөрөл бол зөвхөн мөсөн уулын орой. Үүний цаана бидний нарийн тооцоолоогүй,  хүнд суртал үүсгэдэг үйлчилгээ байхыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд, бичил бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн зүгээс уг Ажлын хэсэгтэй идэвхтэй хамтран ажиллаасай гэж хүсэж байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn