С.САРУУЛ

Улс тунхагласан өдөр баасан гаригт тохионо. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийг цахим хуудсаараа  дамжуулсан уриалгыг “Сошиалын сонин” буландаа онцолж байна. Тэрбээр "Дээлтэй Монгол нэрийн дор гоё торгон дээлтэй хүүхэд шалгаруулж өргөмжлөл өгөхөө зогсоо захирал, удирдлагуудаа. Хүүхдийг багаас нь дутуугийн зовлон эдлүүлэхээ больцгооё, одоо. Гоё дээлгүй байгаа нь хүүхдийн буруу биш" хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn