Б.ОД

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Зоан Хань Дам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газраас Ковид-19-ийн цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж Монгол Улсын Засгийн газарт олгож буй 50 мянган ам.долларыг Улсын Онцгой комисст гардуулан өглөө.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Өнө эртний уламжлалт хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжиж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг олон чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд коронавируст цар тахалтай тэмцэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах,  хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй Бүгд Найрамдах Вьетнам Улсын Засгийн газар, ард түмэнд талархаж буйгаа илэрхийлье.Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар, ард түмнээс илгээсэн энэхүү сэтгэлийн хандивыг цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа байгууллагын алба хаагчдад шаардлагатай хамгаалах хувцас, хэрэглэл худалдан авахад зориулах болно” гэв.

 Эх сурвалж:www.polit.mn