Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.09.22/  өглөө.Улсын хэмжээнд лхагва гарагт 3416 хүнээс халдвар илэрч, бүртгэгдсэн тохиолдол 283956 боллоо.Шинээр илэрсэн тохиолдлуудын 1896 нь нийслэлд,1518 нь орон нутагт бүртгэгджээ.Мөн халдварын улмаас 21-80 гаруй насны 14 хүн нас барж, цар тахлаар 1073 хүн амиа алдлаа.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21524 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 62515 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-12156
  • Хүндэвтэр- 6965
  • Хүнд -2027
  • Маш хүнд-376 хүн байна.

Эх сурвалж:www.polit.mn