Б.ОД

“NoNaadam” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

 Тус хөдөлгөөний дэмжигч, өмгөөлөгч А.Пүрэвдулам "Засгийн газраас 183 дугаар тогтоол гарган, Ардын хувьсгалын 100 жилийн ойг 101 жилийн ойтой хамтатган тэмдэглэх, аймаг нийслэлийн Засаг дарга нарт баяр наадам, тэмдэглэлт ой хийхгүй байхыг даалгасан. Тогтоолыг хэрэгжилтэд хяналт тавихыг Шадар сайд С.Амарсайханд даалгажээ.Гэвч долдугаар сард энэхүү 183 дугаар тогтоол гарснаас хойш огт биелээгүй. Зүүн бүсийн наадам 2021 оны наймдугаар сарын 23-нд Дорнод аймагт, мөн өдөр төвийн бүсийн наадам Сэлэнгэ аймагт болжээ.Баруун бүсийн наадам Ховд аймагт, Сутай хайрхны тахилга Говь-Алтай аймагт, Залуучуудын холбооны 100 жилийн ой зэрэг гурван ойд зориулсан 512 бөхийн барилдаан Хүй долоон худагт болсон.Иймд Шадар сайд, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Говь-Алтай, Завхан аймгийн Засаг дарга нар болон Нийслэлийн Засаг дарга нарыг Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлээгүйнхээ төлөө хариуцлага хүлээж, нэн даруй огцрохыг шаардаж байна.Түүнчлэн гаргасан тогтоолоо хэрэгжүүлж чаддаггүй, хэрэгжилтэд нь хяналт тавьдаггүй Засгийн газрыг эрх зүйн хувьд чадамжгүй гэж үзэж байгаа тул Засгийн газрыг огцрохыг эрчимтэй шаардах болно.Өөрсдийн санаачилж, УИХ-аар батлуулсан хуулиа өөрсдөө нэг бүрчлэн зөрчсөн хэрнээ иргэдийг хуулиа мөрдөхийг шаардаж, зөрчвөл хариуцлага хүлээлгэж байгаа” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn