Б.ОД

Ардчилсан намаас шатахууны хомсдол болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Буяндэлгэр "Хэдхэн хоногийн өмнө цахим үндэстэн нэртэй том арга хэмжээ боллоо. Засгийн газар 1.6 жилийн хугацаанд COVID-19-ийн хуулийг хэрэгжүүлж байгаа. Энэ хуулиар олон хүн цугласан арга хэмжээг хориглосон. Тэгвэл яагаад манай улсын Ерөнхий сайд өөрийн биеэр үлгэрлэн, өндөр настан болон хүүхдүүд өвдөж, орны хүрэлцээ муу, эмнэлгийн ажилчид маш хэцүү нөхцөлд ажиллаж байхад олон хүнийг цуглуулсан юм бэ? Ийм байж болохгүй. COVID-19-ийн хуулиа яаралтай цуцлахыг шаардаж байна. ААН-үүд ч бүгд нийлээд шаардах хэрэгтэй.  ОХУ-аас засвар хийхийг сануулсаар байхад шатахуунаа нөөцөлж чаддаггүй Засгийн газар байж болохгүй. Машинууд шатахуун түгээх станцын гадаа дугаарлаж байна. Хэд хоногийн дараагаас таг зогсоно гэж мэдэгдсэн. МАН ажлаа сайн зохион байгуулж чадахгүй байна. Үүнийг бид шаардах ёстой" гэв.

Эх сурвалж:www.polit.mn