Т.САЙХАН

2021 оны есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалт болно.

Тус уулзалтын хоёр дахь өдөр болох нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын талын урилгын дагуу цахимаар оролцож, үг хэлэхээр болсныг ГХЯ-наас мэдээллээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар жил бүрийн есдүгээр сард болдог тус уулзалт Алс Дорнодын эдийн засгийн хөгжлийг дэмжих, Ази, Номхон далайн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. 

Өнгөрсөн долдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярих үеэрээ тус чуулганд оролцохыг урьсан билээ. 

Эх сурвалж:www.polit.mn