Ч.ЗОТОЛ

Япон улсад амьдардаг ароматерапист, зохиолч, сэтгүүлч  Х.Эрдэнэцэцэг  саяхан “Зууны мэдээ” сонины  “Утга зохиолын тухай яриа”  буланд уригдаж ярилцсанаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

 

-Хүмүүст шинэ зүйлүүдийг таниулах хүсэ  хүн болгоны  дотор оршиж байдаг  хэзээ ч унтрашгүй мөнхийн  эрмэлзэл юм.

-Ном бичих нь миний өөртөө олгож буй ажил юм.

-Сарны тухай сэдэв рүү хөтлөгдсөн өөрөөр хэлбэл, миний антенн тэр зүг рүү анх чиглэснээс хойш  6-7 жил болжээ.

-Яончууд   дотогшоо,  яах гээд байгаа нь мэдэгдэггүй учир битүүлэг. Тэдний  учрыг олж чин сэтгэлийг уудлах маш хэцүү.

-Анхилуун үнэрийн засал  нь  анагаах ухааны урьдчилан  сэргийлэх засалд   ордог.

-Үнэр нь зөн билэг мэдрэмжийг хариуцаж байдаг хүний төрөлхийн хүсэл, амьдралын хэрэгцээг холбож байдаг хэсэг эртний тархи руу шууд  хүрдэг.

 -Өнөөгийн нийгэм тэр чигээрээ оюун ухааны  нийгэм, тиймээс хүмүүсийн их тархийг хөгжүүлээд байдаг. Эртний  тархийг илүү хөгжүүлбэл бидний мэдрэхүй хөгжиж байдаг. 

-Үнэрийн засал  сэтгэл санааг тэнцвэржүүлдэг.  Сэтгэл санаа өөдрөг байх нь  эрүүл байхад маш их нөлөөтэй.

-Сүүлийн үед нийгэм нэг л бараан байж болж, бүсгүйчүүд  дотор гундуу, итгэл алдсан, цөхөрсөн эсвэл хаширсан  нь олон байна.

-Хүнд  таалагдах гээд, эсвэл  хүний сэтгэлд тааруулах гээд өөрийгөө бүрэн гаргаж илэрхийлж чадахгүй болсон бүсгүйчүүд мэр сэр  тааралддаг.

-Бүсгүйчүүд   хэнээс ч шалтгаалахгүй өөрөө өөрөөсөө баяр жаргал ундруулдаг, өөрийгөө засаад авчихдаг, өөрөөсөө  сэтгэлийн хүч гаргадаг  байгаасай.  

-Хүн өөрийгөө хайрлаж, өөрийнхөө сэтгэлийн орчныг хямгадан  засаж,  дотроо бясалгаж өөрөө өөрийгөө  тайвшруулж, аливаа зүйлээс хамгаалж явах тусам огторгуйн хүч,  нар сарны энергийг авдаг. 

 -Бид гар утас, компьютер, телевиз, гадаад мэдээллийн урсгал гээд асар их давалгаа, долгис  дунд хөвөөд, түүндээ  автаад байдаг.  Зөвхөн түүнээс шалтгаалж тэр сайн, энэ сайн гэсэн болгон руу  хошуурч байна.

-Нар бол эрэгтэй хүнийг илэрхийлж байдаг,  оюун ухааныг билэгддэг.  Сар далд ухамсрыг илэрхийлдэг билэг шинж чанартай. Үүгээрээ  бүсгүй хүнийг илэрхийлдэг.

- Нэг үеэ бодвол хүмүүс иог  бясалгал  их хийдэг болжээ. Өөр рүүгээ өнгийж,  өөрөө өөрийгөө олох гэж  мэрийсэн, эрүүл байхын төлөө хичээсэн хүн олон байгаад баярлаж байна. 

- Өөрийгөө илүү их мэдэрч,  дотор сэтгэлээ сонсч байгаасай. Ийм хүн  илүү хөгждөг,  илүү урагшилдаг, бусдаас түрүүлж алхдаг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.20 БААСАН № 163 (6640)

 

Ярилцлагын дэлгэрэнгүйг  эндээс : https://www.polit.mn/a/91343