Ч.ЗОТОЛ

Контемпорари урлагийн   уламжлалт фестивалийг  анэ жил Дундговь аймагт  дахин зохион байгуулахаар болжээ. Хүн байгалийн харилцааг урлагийн бүтээлээр   тун өвөрмөц   нээж  харуулдгаараа уг фестивал   үзэгч, оролцогчдын сонирхлыг татдаг.

Өнгөрсөн жил  Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Цагаан суварга дээр ‘’SPIRIT OF GOBI” Art & Music “ фестивалийг хийсэн юм.  Мөн үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболдын Олон улсын уралдаанд шалгарч  НҮБ-ийн төв байрны гадаа босгосон  "Ухамсар" бүтээлээс   34 ширхэгийг  Цагаан суваргын орчим аваачиж байгалийн үзэсгэлэн дэглэсэн нь тун сонирхолтой болж байв.

Тэгвэл энэ cарын 27-29-нд   Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Бага газрын чулуунд байрлах “Говийн Шинэ Хүрхрээ” жуулчны баазд зохион байгуулахаар товлоод байна.

Эх сурвалж: www.polit.mn