Т.САЙХАН

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадна энэ  сарын 3-ны өдөр COVID-19 халдвараар өвчилсөн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ. Дүгнэлтэд “Хохирогч цар тахлын үеийн амьсгалын дутмагшилд орж нас барсан” гэжээ. Тодруулбал, талийгаач цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол амь насаа алдахгүй байх боломжтой байжээ. 

Одоогоор тухайн өдөр хариуцлага алдсан эмчийг цагдаагийн байгууллагаас бүртгэлтийн хэрэг нээн,  мөрдөн шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. 

Эх сурвалж:www.polit.mn