Ч.ЗОТОЛ

Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооноос монгол адууны үндэсний морин уралдааныг зохион байгуулна хэмээн мэдэгдэж байсан нь цуцлагджээ.

 Сүүлийн үед дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал  улам хүндэрч, альфа, дельта зэрэг шинэ хувилбарууд тархсантай холбоотойгоор Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой комисс хуралдсан байна. Улмаар  тус холбооноос хийхээр хүсэлт гаргаад байсан  монгол морин уралдаанд зөвшөөрөл өгөхөөс татгалзсан  байна.

Харин “Монгол магнай” даншгийн хурдан морины уралдаанд оролцохоор бэлдэж байсан зарим  уяачийн зүгээс орон нутгийн удирдлагууд монгол өв соёлд хүндэтгэлгүй хандлаа гэх буюу эрлийз морь уралдуулахыг зөвшөөрдөг атлаа монгол морин уралдааныг үл хайхарч байна гэсэн шүүмж, санал сэтгэгдлийг уламжилсан байна.

Эх сурвалж: www.polit.mn