З.Батцэцэг

ОХУ-ын эмч, харшил-дархлаа судлаач Владимир Болибок Лента.ру-д өгсөн ярилцлагадаа  COVID-19-ийн энэтхэг хувилбарын үед дархлаа сайн дэмждэг хамгийн үр дүнтэй аргыг нэрлэсэн байна.

Судлаач Болибокийнн хэлснээр дархлаа дэмжих хамгийн сайн арга бол эм гэж онцолжээ. Дархлааг хурдан өсгөхийн тулд тэрээр дархлаа дэмжих эмийг санал болгожээ. Эмэн бус дархлаа дэмжих аргад тэрээр тийм ч сайн үнэлгээ өгөхгүй байна.

“Дархлааны түвшинг хоёр үзүүлэлтээр тодорхойлдог. Эхнийх нь ген. Дараагийх нь нас. Хүнд дархлааны түвшин “програмчлагдсан” байдаг. Зарим газарт дархлаа сайн ажилладаг байхад тодорхой нэг вирус, нянгийн эсрэг муу ажилладаг. Хүн бүрийнх харилцан адилгүй. Хүн амьдралынхаа туршид, өөрийн дархлалын системд  хамгийн мэдрэмтгий халдвар, вирус, нянтай таарч, үүний үр дүнд архаг өвчтэй болдог” хэмээн Болибок тайлбарлажээ.

“Үүн дээр нас нөлөөлдөг. Хүн дунджаар 35 насандаа ил, далд ямар нэгэн хэлбэрээр архаг өвчтэй болсон байдаг. Иймээс COVID-19 наснаас хамааралтай дархлалын системийг унагадаг. Өөрөөр хэлбэл нас өндөр байх тусам дархлалын систем сул, тиймээс өндөр настанууд руу вирус идэвхтэй довтолдог” гэж судлаач хэлжээ.

Түүний хэлснээр эрүүл амьдралын хэв маяг дархлалын системд нэмэр болдог ч, бүх хүнд биш. Тэгээд ч энэ нь тухайн хүнийг өртөмтгий өвчнөөс нь хамгаалж чадахгүй.

“Эрүүл мэндээ сэргээхийн тулд нар, агаар, ус, эрүүл хоол танд хэрэгтэй нь үнэн. Гэтэл зарим нэгэн хүнд эрүүл амьдралын хэв маяг огт тус болохгүй. Учир нь генээсээ шалтгаалж дархлын системийг эмээр дэмжих шаардлагатай” гэж тэрээр дүгнэж хэлэв.

Үүнээс өмнөхөн Москва хотын захирагч Сергей Собянин хэлэхдээ коронавирусийн энэтхэг штаммын эсрэг тэмцэхэд хүнд хоёр дахин илүү дархлаа хэрэгтэй гэжээ. Түүний хэлсэнээр шинэ штамм хурдаг тархдаг, илүү түрэмгий аж.

Сергей Собянин зургадугаар сарын 18-нд Москвад COVID-19-өөр өвсөн хүмүүсийн 89,3% нь энэтхэг вирус тээгчид  гэж мэдэгджээ.

Эх сурвалж: www.lenta.ru