Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт Швейцарын Женев хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана. Хоёр улсын харилцаа түүхэн дэх хамгийн доод түвшинд хүрээд буй энэ үед Байден, Путин нарын уулзалтыг дэлхий нийт чих тавин хүлээж байна. Олны анхаарлыг татсан энэ уулзалтын завсраар АНУ-ын 615 мянга гаруй иргэн COVID-19 халдварын улмаас амиа алдлаа. Энэ нь дэлхийн нийт нас баралтын 15 хувийг эзэлж байгаа юм.Тус улсад вакцинжуулалт эрчимтэй үргэлжилж, тархалт буурсан ч хөл хорио, эдийн засгийн хямрал гэсэн олон асуудал америкчуудын сэтгэлийг чилээсэн хэвээр байна.

Энэ талаар өнгөрсөн намар COVID-19 халдвар авч эдгэрсэн 34 настай иргэн Эрика Стейн “Бид бүгд аймшигтай цаг үеийг тууллаа. Халдвар бүх хүнд нөлөөлсөн. Дэлхий  жил гаруйн хугацаанд орвонгоороо өөрчлөгдөж, амьдрахад тун хэцүү болсон” гэж  Ройтерс агентлаг ярьжээ. Харин халдвараас улмаас 14 хамаатан, хадам аавыгаа алдсан нийгмийн ажилтан Жейн “Нью Йорк буцаад хэвийн амьдралдаа шилжсэн ч манай гэр бүлийн амьдрал өмнөх шигээ байж чадсангүй. Би вакцин хийлгэсэн ч гадуур гарахдаа маск зүүсэн хэвээрээ байгаа” гэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.16 ЛХАГВА № 120 (6597)