С.САРУУЛ

Иргэний шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 10-нд зогсоосон байсан юм. Тэгвэл  зургадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн сэргээлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж, 25.2 дахь хэсэгт  “Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана” хэмээн тус тус заасны дагуу ийнхүү иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сэргээлээ. 

Эх сурвалж: wwww.polit.mn