Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 12-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1964 оны энэ өдөр хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч, Нельсон Мандела бүх насаараа хоригдох ял авчээ. Тэрээр “Үндэстний жад” гэх Африкийн үндэсний конгресс намын зэвсэгт жигүүрийг байгуулалцсан юм. Түүнийг төрийн эсрэг зэвсэгт эсэргүүцэл, самуун гаргасан гэж шүүсэн юм. Мандела шүүх дээр хэлэхдээ Өмнөд Африкт бүх үндэстэн ястан арьсны өнгө харгалзалгүй тэгш зохиостой амьдраасай гэсэн эрмэлзлэлийнхээ төлөө шүүгдлээ гэж мэдэгдсэн байлаа. Мандела 1990 онд шоронгоос чөлөөлөгдөн суллагдсан ба түүнээс дөрвөн жилийн дараа сонгуулиар Өмнөд Африкийн анхны өнгөт арьстан ерөнхийлөгч болж байв. 1993 онд тэр Нобелийн энх тайвны шагнал авчээ. Нас барснаас хойш ч түүнийг Африкийн хамгийн алдартай улстөрч гэсээр байгаа билээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1550.06.12. Өнөөдөр Финлянд нийслэлийнхээ өдрийг  тэмдэглэдэг. Баярын ажиллагааг  хотын захирагч  захиргааны байрны хашаанд аяга кофе уун эхлүүлдэг ажээ. Хотын музейнүүд  үнэ төлбөргүй ажиллан хотынхоо түүхтэй хүссэн бүгдийг танилцуулдаг. Хельсинки хотыг 1550 онд үндэслэсэн ба хотын өдрийг анх удаагаа 1959 онд тэмдэглэсэн юм.

1849.06.12. Од буюу Америкийн патентын товчоо хорт утааны багийг бүтээсэн Лвюис Хаслеттад патент олгожээ. Түүний бүтээлийг эхлээд “Уушгины протектор” гэж нэрлэж байсан ба амьсгалах клапантай хэсэг болон эсгий шүүлтүүрээс уг баг бүтэж байлаа. Багийг сайжруулах ажиллагаа дэлхийн нэгдүгээр дайны үеэр хорт хий хэрэглэсний дараа эрчимжсэн байна. Эхлээд багийн шүүлтүүрт тусгай уусмалтай маск хэрэглээд ашиггүй болсон аж. Дараа нь Оросын химич Николай Зелинский  шүүлтүүрт нь нүүрс хэрэглэх санааг гаргасны дараа уг багийн өнөөгийн бүтэц бий болжээ. Куммант гэдэг инженер нүүрийг барих резинэн маскийг хийсэн гэдэг. Энэ дайны эцэс рүү 11 сая хорт утааны баг бэлтгэсэн байлаа.

1991.06.12. Энэ өдөр орчин үеийн ОХУ-ын үндэс тавигджээ. Тэр үед ЗСБНОУ гэсэн нэртэй байсан Оросын анхны ерөнхийлөгч бүх нийтийн нээлттэй сонгуулиар сонгогдов. Нийт зургаан нэр дэвшигч өрсөлдсөнөөс Борис Николаевич Ельцин Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Сонгуульд 79 сая гаруй сонгогч оролцсон нь Гиннессийн номын дээд амжилтаар бүртгэгдэж байлаа.

Эх сурвалж www.zms.mn