З.БАТЦЭЦЭГ

ОХУ-ын Сахалинд анх удаа зургадугаар сарын 12-нд “Буузны баяр” фестиваль зохиогдох гэж байна. Энэ фестивалийг зохион байгуулах санааг Сахалин дахь “Буриадын Байгаль нутгийн зөвлөл” гаргажээ. Уг саналыг Сахалины Засгийн газраас дэмжсэн талаар daily-baikal.ru мэдээлжээ.

Фестиваль Ю.Гагарины нэрэмжит соёл, амралтын хүрээлэнд болох ба цаг агаар муудвал тус хот дахь Солонгосын соёлын төвд болох юм байна.

Бууз нь Буриад, Монголчуудын хамгийн дуртай уламжлал хоолны нэг билээ. Өнгөрсөн жил анх зохион байгуулагдсан “Оросын амт” уралдаант шалгаруулалтад бууз нь “Ард түмний санал” номинацид ялагчаар тодорсон. Урьд нь баярын хоол гэдэг байсан бол одоо Буриадад кафед хамгийн алдартай хоол болсон. Ресторан, кафе, хоолны газруудын бууз бүр өөр өөр амттай байдаг, учир нь бүгд өөрийн гэсэн хийх жортой. Буузыг жигнэж болгодог тул мах, гурилын шим тэжээл хадгалагддаг.

Сахалин дахь Буриадын “Байгаль” нутгийн зөвлөл янз бүрийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг аж. Тодруудбал, нутгийн зөвлөлийн гишүүд ялалтын баяр, үндэсний эв нэгдлийн өдөр гэх мэт олон нийтийн ажилд байнга идэвхтэй оролцдог байна. .

Эх ёурвалж: www.polit.mn