Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 09-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

“Найз гэдэг нь хоёр биед орших нэг амь юм” Аристотель хэлсэн байдаг. Бүхий л он цагийн бүх ард түмэн нөхөрлөлийг нийгмийн ба ёс зүйн үнэт зүйлээр тооцож ирсэн ч тэд “жинхэнэ найз нөхөр хуруу дарам цөөн” гэж тооцож иржээ. “Жинхэнэ нөхөрлөл гэдэг нь үнэн худлыг нь мэдэхгүй далайн их луу гэдэгтэй адил зүйл юм” гэж Артур Шопенгауэр хэлсэн удаатай. Гэлээ ч бид энэ өдрийн баяр хүргэх ядаж нэг хүн танд байгаа гэдэгт итгэнэ. Найз  нарын олон улсын өдөр (International Friends Day) гэдэг нь өөрөө найз нөхөддөө тэр хүн шиг танд чухал зүйл үгүй гэдгээ мэдүүлэх таны баяр юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1672.06.09. Оросын ханы эзэн хаан I Петр 1672 оны зургадугаар сарын 9-нд буюу хуучин тооллолоор тавдугаар сарын 30-нд төржээ. Петрын хэлсэн оновчтой үгнүүдээс : “Хэн харгис байна, тэр бол баатар биш”, “Мөнгө бол дайны артерийн судас”, “Нууц амрагтаа олзлогдох нь дайнд олзлогдсноос дор. Дайснаас суллагдах магадлалтай бол эмэгтэй хүний олз мөнхийн”,“Улсын орлоготой болгоомжтой хандах ёстой. Түүний талаар би тайлангаа бурханд тавих ёстой”

1904.06.09. Энэ өдөр хожим дэлхийн хамгийн шилдэг болсон Лондоны яруу тунгалаг найрал хөгжмийн хамтлаг анхныхаа концертыг тогложээ. Лондон хотын Куинс-холлд болсон уг концертад Бетховен, Вагнерын бүтээлийг немц Ганс Рихтерын удирдлагаар тогложээ. Удалгүй хувь нийлүүлсэн хөгжмийн хамтлаг Парист тоглолтоо хийн гадаадын тоглолтын түүхээ эхлүүлжээ. Тэд Америкт тоглолт хийхээр “Титаник” онгоцонд тасалбар авсан байснаа хамгийн сүүлчийн эгшин болиулан “азаар амь гарсан” түүхтэй.

2008.06.09. Олон улсын аккредитацийн өдрийг жил бүрийн зургадугаар сарын 9-нд хийхээр тогтоожээ. Баярыг бий болох шалтгаан нь даяарчлалын санаачлага ба түүнийг Аккредитацийн олон улсын ба Лабораторийн аккредитицацийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага дэмжсэн байна.

Эх сурвалж www.zms.mn