Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 08-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Оросын Петербург 2005 оноос эхлэн муурнуудынхаа өдрийг тэмдэглэх болов. Ер нь энэ сонирхолтой хотод  муурны маш олон хөшөө байдаг. Хөшөөнүүдэд хүрч зүлгэхэд бас аз жаргал авчирна гэж тэд биширдэг. Оросод муурны баримал хийх гол нэг том шалтгаан бий. Эх орны дайны үеэр фашистуудад бүслэгдсэн хотод асар том хархууд гарч ирэн ховорхон хоол хүнснээс гадна тамирдсан хүмүүсрүү довтлох болжээ. Хотынхныг тусгайлан авчирсан муурны “дивиз” аварсан гэдэг. Зургаадугаар сарын 8-нд “Митьки” гэж өөрсдийгөө нэрлэсэн хотын зураачид  өөрсдийн урлангийн карниз дээр муурны баримал тавьсан нь Тишка Матроскин нэртэй болжээ. Ингэснээр энэ өдрийг муурны баяр гэж зарласан аж. Эхлээд бизнесмен Илья Ботка 1999 онд эр эм Василиса, Елисей гэсэн муурны хоёр баримлыг танилцуулснаар муурны хөөрөл эхэлсэн байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1509.06.08. Флоренцийн цэргийнхэнд бүслэгдсэн Пиза буун өгснөөр Пизаны бүгд найрамдах улсын түүх дуусжээ. Пизаны улс нь Италийн анхны далайн улс болж байсан түүхтэй.

1483.06.08. Запорожийн цэргийн гетман Богдан Хмельницкий Оросын хаан Алексей Михайловичид хандан Гетманы улсаа Орост  нэгтгэх хүсэлтээ гаргажээ. Бага Оросын  үнэн алдартны хүн амыг  Речи Посполитын католикин болон ноёдынх нь  дарлалаас ангижруулах нь энэ хүсэлтийн гол зорилго байлаа.

1784.06.08. Өмнөд Каролинад 23 сантиметрийн өргөнтэй мөндөрт хүмүүс амиа алдсан нь бүртгэгдсэн байв.

1786.06.08. Нью-Йоркт анх мөхөөлдөс худалдаанд иржээ.

1824.06.08. Квебекийн Ноа Кашинг угаалгын машиндаа патент авлаа.

1829.06.08. Английн анхны хотын захиргааны мэдлийн усан сан Лондоны дагуулын Ливерпулд нэгдлээ.

1883.06.08. Москвагийн түүхийн музейн нээлт боллоо.

1896.06.08. Машин хулгайлагдсан анхны тохиолдол бүртгэгдэв.

1920.06.08. Карелийн хөдөлмөрийн коммуна гэх автоном муж Оросын холбоот улсын бүрэлдэхүүнд байгуулагджээ.

1939.06.08. Их Британийн хаан VI Георг Канадад айлчилсны төгсгөлд АНУ-д айлчлав. Тэр үүнийг хийсэн Британийн анхны хаан болов.

1946.06.08. Сэтгүүлчдийн анхны олон улсын байгууллага бий боллоо.

1947.06.08. Днепр мөрнөөр усан замын тээвэр анх удаагаа хийгдэж эхэлжээ.

1958.06.08. Зөвлөлтийн хөл бөмбөгийн холбоо дэлхийн аваргын тэмцээнд анх удаагаа оролцон Английн шигшээтэй 2:2 тэнцлээ.

1959.06.08. Зөвлөлтийн хөл бөмбөгийн тэмцээний 10000 дахь гоол бүртгэгджээ.

1960.06.08. Лев Троцкийг хөнөөсөн алуурчин  Рамон Меркадер Кремльд Зөвлөлтийн баатар цолыг авлаа.

1984.06.08. АНУ-ын кино жүжигчдийн Гильдид Диснейн зурмал киноны баатар Доналд нугасыг хүндэт гишүүнээр бүртгэн авлаа. Доналд нугас 1934 онд анх дэлгэцнээ гарчээ. Мөн Доналд Дакийн нэртэй одыг Холливудын Алдрын гудамжинд байрлуулсан байдаг.

1990.06.08. Оросын парламент  оросын хуулиуд Зөвлөлтийн хуулиас дээгүүр гэж баталжээ.

1997.06.08. Америкийн Ян Адамсон Колорадо голоор 327 км зайг канон завиар 24 цагт туулсан дэлхийн дээд амжилт тогтоов.

Эх сурвалж www.zms.mn