Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 31-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

159 жилийн өмнө энэ өдөр архитектор Ч.Бери, механик Б.Вальями нар Вестиминстерийн ордны Гэгээн Стефаны цамхаг дээр цаг тавих ажлыг эхэлжээ. Тэдний хүсэж байсан цаг дэлхийд хамгийн том бөгөөд алдаагүй явж, цагийн хонхны дуу нийслэл даяар сонсогдож байх ёстой байж. 1858 онд цамхгийг барьж, цамхгийн цагийг 1859 оны тавдугар сарын 31-нд явуулж эхэлсэн байна. Цамхгийн ажлыг хатан хаан Викторияг хаан ширээнд  суусан 1837  онд эхлүүлсэн юм. Биг-Бен цагны нүүрүүд нь ертөнцийн дөрвөн зүг рүү хардаг. Цагны нүүрийг гэрэлтдэг чулуугаар хийсэн бөгөөд тус бүрийнх нь диаметр 7 метр.Цаг заадаг 2,7 метрийн богино зүүг ширмээр цутгаж, минут заах 4,2 метр зүүг зэс ялтсаар хийжээ. 2 өдөр тутам цагийн механизмыг нарийн шалган, тослож, ингэхдээ өдрийн температур, агаарын даралтыг харгалзан үздэг байна. Гэхдээ цаг заримдаа хоцрох юмуу түрүүлдэг. Харин алдаа нь их биш бөгөөд ердөө 1,5-2 секунд байдаг байна. Цагийг тааруулахын тулд Английн эртний пенни зоос л хэрэгтэй болдог аж.4 метрийн урт дүүжин дээр тавьсан жижиг зоос түүний хөдөлгөөнийг хоногт 2,5 секундээр хурдасгадаг байна. Хариуцагч ажилтан нь пеннийг нэмэх юмуу авснаар цагийг яг зөв явуулдаг байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1805.05.31. Франц болон Испанийн хамтарсан цэргийн хүч "Очир Эрдэнэ хад"-ыг халдан довтолсон Британийн эсрэг цэрэг хөдөлгөв.

1902.05.31. Веренигийн гэрээнд гарын үсэг зурснаар Их Британи улс Өмнөд Африкт хяналтаа тогтоохоор болов.

1910.05.31. Өмнөд Африкийн хууль албан ёсоор батлагдаж, Өмнөд Африкийн холбоо албан ёсоор байгуулагджээ.

1911.05.31. Умард Ирландын Бельфас хотноо алдарт "Титаник" хөлгийг угсарч эхлэв.

1921.05.31. АНУ-ын Оклахома мужийн Тулса хотод арьс өнгөний үзлийн улмаас олныг хамарсан бослого, үймээн болж 39 хүн амиа алдав. Амиа алдагсдын дийлэнх нь хар арьстнууд байжээ.

1927.05.31. Автомашины алдарт "Форд" компанийн "Модель Т" загвар хамгийн сүүлийн удаа үйлдвэрээс гарав. Энэ загвар 15.07 сая ширхэг борлогдсон түүхтэй.

1941.05.31. Англи-Иракийн дайн: Их Британийн цэргийн хүч Иракад дахин хяналтаа тогтоох зорилгоор цэрэг хөдөлгөв.

1942.05.31. Дэлхийн хоёрдугаар дайн: Японы эзэн хааны тэнгисийн цэрэг Австралийн Сидней хот руу халдлага үйлдэж эхлэв.

1947.05.31. Ардчилсан чөлөөт сонголтоор Унгарын Ерөнхий сайдаар томилогдсон Ференц Наги Унгарын коммунист намын сүрдүүлгийн улмаас албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорчээ. Ингэснээр тус улс коммунист засаглалтай улс болсон юм.

1961.05.31. Өмнөд Африкийн үндсэн хууль албан ёсоор хэрэгжиж эхлэв.

1971.05.31. АНУ-ын Конгресс 1968 онд Дурсгалын өдрийг тэмдэглэх тухай хууль гаргасны дагуу АНУ даяар Дурсгалын өдрийг анх удаа тэмдэглэв.

1973.05.31. Камбожийн Кхмерийн хөдөлгөөнийг намжаах, тус улсад дэгдсэн иргэний дайныг эцэслэх зорилготой цэргийн ажиллагааны санхүүжилтийг зогсоохоор болжээ.

1977.05.31. Транс-Аляскийн байгалийн хийн хоолой баригдаж дуусав.

Эх сурвалж www.zms.mn