Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 29-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1453 онд гурав хоног тулалдсаны эцэст Туркийн султан II Мехмедын цэргүүд Константинополь хотын эзлэн христийн Византийн эзэнт улсын 1100 жилийн түүхийг цэглэжээ. Вазантийн хаан ХI Константин Палелог хотыг хамгаалагчдын дунд тулалдаж байгаад үрэгдсэнийг гутлаар нь таньсан байна. Султан түүний цогцсын толгойг таслан морин тойруулга дээр олонд харуулахаар өлгөж тавиад биеийг нь хүндэтгэл үзүүлэн оршуулжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1861.05.29. Хонконгийн Үндэсний худалдааны танхим байгуулагдав.

1867.05.29. Австри-Унгарын санамж бичиг байгуулагдсанаар Австри-Унгарын эзэнт гүрэн албан ёсоор байгуулагджээ.

1868.05.29. Сербийн хунтайж III Михало Обреновичийн амь насанд халдав.

1886.05.29. Эмч Жон Пембертон "Атланта Журнал" сонинд "Кока-Кола" ундааны анхны сурталчилгааг нийтэлжээ.

1903.05.29. Сербийн хаан I Александр, хатан Драга нарын амь насанд хэт даврах "Хар Гар" бүлэглэл халдав.

1914.05.29. Орос улсаас цэргийн дарга, түшмэлүүдийг урин авчирч монгол цэрэгт цэргийн эрдэм заалган боловсруулах тухай Монгол Оросын гэрээ байгуулагджээ. Бичигт,гурван яамны тэргүүн сайдууд, Нийслэл Хүрээнд суугаа элчин, консул сайдтай зөвлөн хэлэлцэж, Орос улсаас түшмэл зургаа, цэрэг арван зургааг урин авчирч багш болгохыг хүссэн байна. Тэд морьт цэрэг гурван зуу, үхэр буу пулемёт бууны 100 цэргийг жилийн хугацаагаар боловсруулахаар болж орос, монгол үсгээр хавсран заасан юм.

1918.05.29. Арменийн арми Оттоманы цэргийн хүчийг буулган авав.

1919.05.29. Суут эрдэмтэн Алберьт Эйнштейн "Таталцлын ерөнхий онол"-оо туршжээ.

1931.05.29. Италийн дарангуйлагч Бенито Муссулиниг тагнасан хэргээр америкийн иргэн Мишель Ширруг цаазлав.

1932.05.29. Дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон ахмад дайчдын холбоо АНУ-д байгуулагджээ.

Эх сурвалж www.zms.mn