Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 27-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Норвегийн аялагч, эрдэмтэн Тур Хайердал папирусан завь “Ра-2”-оор Атлантын далайг туулах аялалд 1970 оны тавдугаар сарын 17-нд гарч байжээ. Завийг энэтхэг мастерууд бүтээсэн ба энэ аяллаар Тур Хейердал эртний африк хүмүүс ийм завиар Америкт очиж байсан гэдгийг батлахаар шийдсэн юм. Анхны ийм аялал нь жилийн өмнө эхлээд  завь нь замынхаа дунд живснээр амжилтгүй болж байлаа. Хоёр дах аялал 57 хоногийн дараа Барбадосын арал хүрснээр амжилттай төгсчээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1644.05.27. Манжийн ханхүү Дөргөнөөр удирдуулсан арми Шун гүрний хаан Ли Зичений цэргүүдийг Шанхайн тулаанд бут цохив. Ингэснээр Манжууд нийслэл Бээжин хотноо саадгүй нэвтэрсэн билээ.

1703.05.27. Оросын их хээн Петер өнөөгийн Санкт Петербург хотыг үндэслэн байгуулав.

1919.05.27. NC-4 загварын нисэх онгоц анх удаагаа Атлантын далайг дамнасан нислэг үйлдэв.

1927.05.27. "Форд Мотор" компани "Т" загвараа шинэчлэн сайжруулж, А загвараа үйлдвэрлэж эхлэв.

1935.05.27. АНУ-ын Дээд шүүх Үндэсний аж үйлдвэрийг сэргээн босгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.

1937.05.27. АНУ-ын алдарт "Алтан хаалга" гүүр Калифорни мужид ашиглалтад оржээ. Энэ гүүр Калифорни мужийн Сан франциско хотыг Марин тойрогтоо усан замаар холбодог билээ.

1958.05.27. АНУ-ын Нисэх хүчний зэвсэглэлд "F-4 Phantom" хоёр онгоц нэвтрэв.

1960.05.27. Турк улсад цэргийн эргэлт болж Ерөнхийлөгч Челал Байарыг түлхэн унагав. Улмаар тус улсад ардчилсан засаглал тогтжээ.

1965.05.27. Вьетнамын дайн: Америкийн нисэх хүчин Өмнөд Вьетнамын "Үндэсний чөлөөлөх фронт"-ыг устгах анхны дайралтаа хийв.

1967.05.27. Австралийн Засгийн газар уугуул австраличуудын эрхийг сэргээн, хүн амын тооллогод албан ёсоор бүртгэж байхаар болжээ.

1984.05.27. Дунай болон Хар тэнгисийг холбосон усан хоолой ашиглалтад оров. Нээлтийн ёслолд Румын улсын удирдагч Николае Чаушеску оролцжээ. Усан хоолойн барилгын ажил 1950-иад онд эхэлсэн билээ.

Эх сурвалж www.zms.mn