Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 24-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1819 оны энэ өдөр төрсөн Хатан хаан Викториягийн мэндэлсэн өдрийг өнөөдөр  Канадад тэмдэглэж байна. Энэ өдрийг Виктория хатан хаан нас барсан 1901 оноос хойш Канадад тэмдэглэх болсон байна. Тэр үед парламент нь Victoria Day Holiday гэсэн нэртэй баярыг албан ёсоор тэмдэглэх хуулийг баталсан байна. 1952 оноос Виктория баярыг тавдугаар сарын 25-ны өмнөх даваа гарагаас эхлэн тэмдэглэж байх болгон  хуулиа өөрчилжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1883.05.24. Нью-Йорк хотын алдарт Брүүклиний гүүр 14 жилийн барилгын ажлын дараа албан ёсоор нээжээ.

1930.05.24. Английн эмэгтэй нисгэгч Эми Жонсон Австралийн Умардын газар нутгийн Дарвин хотод газардав. Тэрээр Англиас-Австрали хүртэл ганцаар ниссэн анхны эмэгтэй нисгэгч болсон билээ.

1956.05.24. Европын дууны урлагийн оргил уралдааны нэг "Евровижн" анх удаагаа Швейцалийн Лугано хотод зохиогдов.

1958.05.24. Олон улсын хэвлэлийн нэгдсэн холбоо Хэвлэлийн нэгдсэн эвлэлтэй нэгдэж Олон улсын хэвлэл мэдээллийн холбоо байгуулагджээ.

1961.05.24. Америкийн иргэний эрхийн төлөөх тэмцэл: "Эрх чөлөөний төлөөх тэмцэгчид" холбооны гишүүдийг Миссиссипи мужийн цагдаагийн газраас баривчилжээ.

1962.05.24. Меркюри сансрын хөтөлбөр: Америкийн сансрын нисэгч Скотт Карпентер "Аврора 7" хөлгөөр дэлхийг гурван удаа тойров.

1976.05.24. Францын нийслэл Парис хотод АНУ-ын Калифорни мужид үйлдвэрлэгдсэн дарсны чанарыг шалгаж байхаар болов.

1981.05.24. Эквадорын Ерөнхийлөгч Хайме Ролдос Агулера болон түүний гэргий, Ерөнхийлөгчийн тамгын газрын 15 хүн нисэх онгоцны ослоор амиа алдав. Тэд Пичинчагийн тулаанд зориулсан алдарт илтгэлээ тавьсны дараа нийслэл хот руу буцаж явсан юм.

1982.05.24. Иран-Иракын дайн: Иран улсын арми Хоррамшахр боомт хотод эргэн хяналтаа тогтоожээ.

1991.05.24. Израйль улсад амьдардаг Этиопын еврейчүүдийг хороох зорилгоор "Соломон" ажиллагааг эхлүүлсэн байна.

1992.05.24. Тайландын дарангуйлагч, генерал Сучинда Крапраён ардчиллын төлөөх жагсаалын улмаас албан тушаалаа өөрийн хүсэлтээр татгалзжээ.

1993.05.24. Хойд Африкийн Эритрей улс Этиопоос тусгаар тогтнов.

Эх сурвалж www.zms.mn