Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 20-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Дэлхий дээр 25000-30000 зүйл зөгий байх бөгөөд тэдгээрийн ихэнх ялаа, цох, эрвээхий зэрэгтэй адил идэвхтэй тоос хүртээгчид юм. Эдгээр шавьжаас гадна тоос хүртээгч сүүн тэжээлтнүүд бий. Тэдгээрт сарьсан багваахай, сармагчин, мэрэгчид, болон зарим зүйл шувууд мөн багтана. Биологийн Олон Янз Байдал ба Экосистемийн Үйлчилгээний Засгийн Газар Хоорондын Хороо (IPBES)-оос 2016 онд гаргасан судалгаагаар дэлхийн хэмжээнд цэцэглэгч ургамлын 90 хувь нь амьтдаар дамжин тоос хүртэх бөгөөд тоос хүртээгчид эдгээр ургамлын хамгаалалд чухал үүрэгтэй гэж мэдээлсэн. Нөгөө талаар үр тариа бол эдийн засгийн чухал хэрэгсэл бөгөөд судалгаагаар дэлхийн үр тариа үйлдвэрлэлийн дөрөвний гурав нь тоос хүртээгчдийн үйл ажиллагаанаас хамааралтай байдаг, өөрөөр хэлбэл дэлхийн үр тариа үйлдвэрлэлийн 35 % нь дээрх бүлэг амьтдын үйл ажиллагааны үр шим ажээ. Дэлхийн хэмжээнд тоос хүртээгч амьдын тоо толгой цөөрсөөр байгаа бөгөөд энэ нь дараах учир шалтгаантай холбоотой. Үүнд пестицидийн хэрэглээ нэмэгдсэн, генетик сайжруулсан үр тариа, ургамал тариалалт нэмэгдсэн, дэлхийн дулаарал, халдварт өвчлөл гэх мэт зүйлээс болж тэдний тоо толгой жилээс жилд цөөрсөөр байна. Иймээс НҮБ тоос хүртээгчдийг хамгаалах, энэ асуудалд шийдвэр гаргагчид болон олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор Дэлхийн Зөгийн өдрийг бий болгосон байна. 

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1775.05.20. Умар Каролина мужийн удирдлагууд "Мекленбургийн" тусгаар тогтнолын тунхагт хууль бусаар гарын үсэг зурав.

1882.05.20. Германы эзэнт гүрэн, Австри-Унгарын эзэнт гүрэн, Италийн хаант улсын хооронд гурвалсан холбоо байгуулагдав.

1891.05.20. Нэрт зохион бүтээгч Томас Эдисон олон нийтэд дүрс үзүүлэх зориулалттай дэлгэц зохион бүтээж үүнийгээ кинетоскоп гэж нэрлэв.

1902.05.20. Куба улс Шведээс албан ёсоор тусгаар тогтнов. Кубын анхын Ерөнхийлөгчөөр Томас Эстрада Пальма сонгогджээ.

1927.05.20. Их Британи улс Саудын Арабын нэгдлийг хүлээн зөвшөөрөв. Өмнө нь тусдаа улс байсан Хежа, Неждын хаант улс нэгдэн Саудын Араб байгуулагдсаныг олон улсаас анх удаа Их Британи хүлээн зөвшөөрсөн билээ.

1932.05.20. Нэрт нисгэгч Амелиа Эрхардт Канадын Ньюфаундлэнд мужаас дэлхийг тойрох аялалаа эхлүүлжээ. Дараа өдөр нь Ирландад газардсанаар Атлантын далайг нисч туулсан анхны эмэгтэй болсон билээ.

1940.05.20. Нацистын Герман Аушвицад бөөнөөр хорих лагерь байгуулахаар болов.

1941.05.20. Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы цэргүүд Крит арлыг булаан эзлэжээ.

1948.05.20. Бүгд найрамдах Хятад буюу одоогийн Тайванийн анхны Ерөнхийлөгчөөр Чан Кай Шек сонгогдов.

1949.05.20. АНУ-ын Зэвсэгт хүчний аюулгүй байдлын агентлагыг татан буулганж бие даасан Үндэсний аюулгүй байдлын агентлаг байгуулагджээ.

1964.05.20. Нэрт химич Роберт Вүүдроу Уильсон, Арно Пензиас нар космик туяаг нээж онол дэвшүүлэв.

1967.05.20. Бүгд найрамдах Ардчилсан Конго улсад Ардын хувьсгалт, чөлөөлөх нам байгуулагджээ.

Эх сурвалж www.zms.mn