Т.САЙХАН

2021.05.14

ЭМЯ-наас өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.  Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: -Сүүлийн 24 цагт 515 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 47548 болж нэмэгдлээ. Харин 1049 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, долоон хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 200 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 472, орон нутагт 43 тохиолдол илэрлээ. Халдварын хүндрэлийн улмаас нас барсан иргэдийн хувьд,

  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 61 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 10-нд онош нь батлагдсан 81 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 28-нд онош нь батлагдсан 68 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдсан 73 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 23-нд онош батлагдсан 54 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдсан  66 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 12-нд онош нь батлагдсан 45 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна гэв. 

ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн судлаач, доктор Г.Цогзолмаа:

-Мутаци өөрчлөлт гэдэг нь вирус олшрох эсвэл халдварлах явцдаа өөрчлөлтөд орж байдаг зүйл. Хэдий хэмжээний хүнд халдана төдий чинээгээр вирус өөрчлөлтөд орж байдаг гэсэн үг. ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн гурван судлаач Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд очиж суралцан, өөрийн оронд тархаад буй хувилбарыг судлаад ирсэн. Анх манайд бүртгэгдэж байсан халдвар нь БНХАУ-ын Ухань хотын хувилбартай төстэй байсан бол цаг хугацаа явах тусам өөрчлөгдөж, "B.1.1.46" гэсэн хэлбэр өргөн тархаад байгааг судалж тогтоосон. Энэ хэлбэр нь дотроо тархалтын ихэсгэдэг болон эмнэл зүйг хүндрүүлдэг хэлбэрийн мутаци болох нь тогтоогдож байна.Одоогоор Монголд өргөн тархаад буй "B.1.1.46" хэлбэрийн мутаци нь вакцины дархлааг бууруулдаг мутаци биш гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn