С.САРУУЛ

 Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэр БҮТ-ийн захирал Л.Ганбат “Өмнөх оны төгсөгчдөөс 8000 гаруй хүн шалгуулахаар бүртгүүлсэн. Өмнө нь ийм хэмжээний тоо гарч байгаагүй учраас учир шалтгааныг тодруулахаар google form ашиглан судалгаа авч байна. 2020 онд шалгалт өгөөд оноо нь хүрээгүйгээс шалтгаалж, дахин шалгалт өгч байх магадлалыг ч шалгаж байна.Гэхдээ насны ангиллыг авч үзвэл хамгийн ахмад нь 58 настай хүн, 30-40 настай зэрэг олон жилийн өмнөх төгсөгчид ихээхэн бүртгүүлжээ. Тиймээс хувь хүний сонголт ингэж таарсан байх магадлал бий. Манай төвөөс судалгааг энэ долоо хоногт багтаан авч дуусна” гэлээ.

Мөн энэ онд их, дээд сургуульд элсэх босго оноо нь 480 байх юм. БШУЯ-наас тогтоосон босго оноог их,дээд сургуулийн консерциум дур мэдэн буулгаснаас, ЭЕШ өгөөгүй байхад нь оюутан элсүүлснээс болж, 7200 оюутны асуудал яригдаж байгаа.Олон хүүхэд, эцэг эхчүүдийн хохироож буй бодит нөхцөл байдал үүссэн тул салбарын хэмжээнд зөв шийдэл олохын төлөө ажиллана. Хариуцлага алдсан их, дээд сургуулийн удирдлагуудтай хариуцлага тооцохын зэрэгцээ төлбөрөө төлөөд 2, 3 дугаар курст суралцаж буй оюутнуудад дахин боломж олгох ёстой гэж үзэж байгааг салбарын сайд хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn