Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 10-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1503 онд Кристофер Колумб одоогийн Кайманы аралд хүрэв. “Яст мэлхийгээр дүүрсэн хоёр жижигхэн, хүрээлж буй тэнгис шигээ нам дор арлуудыг яагаад ч юм Яст мэлхийн гэж нэрлэсэн байх юм” гэж Христофор Колумб тэмдэглэн үлдээжээ. Эдгээр газар нутгийн уугуулуудын өгсөн нэр нь хадгалагдан үлдсэнгүй. Эхлээд испаничууд арлуудыг "Лас-Тортугас" гэсэн нь “Яст мэлхийн арлууд” утгатай байв.Гэтэл тэндхийн усанд матархамаагүй их байснаас нэрийг нь өөрчлөв. 1523 оноос арлуудыг газрын зурагт “матрын” буюу “том гүрвэлийн” гэсэн утгыг илэрхийлэх "Lagartos" үгээр тэмдэглэх болжээ. Аралд буусан анхны англи хүн нь Фрэнсис Дрейк бөгөөд тэр тэнд 1586 онд хөл тавьжээ.  Түүнээс хойш арлууд нь Карибийн тэнгисээр хөвөх хөлөг онгоцнуудын ундааны ус, хоол хүнсээ сэлбэх завсрын дамжлага цэг болсон гэнэ.1670 онд Мадридын гэрээгээр арлын хяналтыг Британид өгсөн ба Ямайкын захирагч давхар тэднийг харицах болсон байна. Аажмаар тэнд суурин үүсч эхэлсэн ч бусад арлууд нь урт хугацаанд “эзгүй” хэвээр байсан юм.1835 онд боолчлол халагдсаны дараа боолчууд тэнд үлдэж, ХХ зууны эхээр  хүн ам  нь тав дахин нэмэгджээ. Одоо арлууд оффшорын том бүсийн нэг бөгөөд хүн ам нь жараад мянга болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1534.05.10. Нэрт аялагч Жак Картье Ньюфаундленд мужид хүрсэн анхны хүн болжээ.

1655.05.10. Английн адмирал Уиллиам Пенн болон генерал Роберт Венаблесийн удирдлаган доор Испанийн захиргаанд байх Ямайкыг хүчээр эзлэв.

1768.05.10. Английн хаан III Жоржийг шүүмжислэн "Умард Британи" номын зохиогч Жон Уилкисийг хорихоор болов. Лондон хотод уг шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал болжээ.

1773.05.10. Их Британийн парламент Британийн Умард Энэтхэгийн пүүсийг цайны худалдаанд монополь болгон үлдээх цайны хуулийг баталжээ. Хойд Америк цайны худалдаанд гол тоглогчийн нэг болсонтой холбоотойгоор уг хуулийг баталсан юм.

1774.05.10. XVI Луй болон Мари Антуаннетт нар Францын хаан, хатан болов.

1775.05.10. Америкийн хувьсгал: АНУ-ын Филадельфи мужид 13 колонийн төлөөлөгчид нэгдэн Эх газрын хоёрдугаар конгрессийг нээжээ.

1824.05.10. Лондон хотод орших Үндэсний галлерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ.

1837.05.10. АНУ-ын Нью-Йорк хотын бүх банкууд хаалгаа барив. Ингэснээр ажилгүйдэл газар авчээ.

1857.05.10. Энэтхэгийн тусгаар тогтнолын анхны дайн дэгдэв. Меерут хотын цагдаагийн газрын эсрэг Энэтхэгийн иргэд босчээ

1954.05.10. Рокн Ролл хөгжмийн урсгалын түүхэнд анх удааг Биллбордын жагсаалтыг тэргүүлэв. "Bill Haley & His Comets" хамтлагийн "Rock Around the Clock" дуу Биллбордын хөгжмийн жагсаалтыг тэргүүлсэн юм.

1970.05.10. Үндэсний хоккейн лигийн Стенлийн цомын шигшээ тоглолтын цувралын долоо дахь тоглолтод Бостон Бруинс багийн тоглогч Бобби ор нэмэлт цагг хожлийн гоол оруулж Бостон Бруинс баг дөрөв дэх удаагаа түрүүлэв.

Эх сурвалж www.zms.mn