С.САРУУЛ

Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төв төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-ийн үйлчилгээний төв болон өргөжиж, Төв шуудангийн нэгдүгээрт давхарт энэ ням гарагт буюу тавдугаар сарын 09-нд үүдээ нээх гэж байна.  Тус төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг биечлэн хүргэж болохоос гадна  “e-Mongolia” системээр үзүүлдэг төрийн 40 орчим байгууллагын 500 гаруй цахим үйлчилгээний талаар заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлэх юм. Өнөөдрийн байдлаар e-Mongolia системээс давхардсан тоогоор төрийн 1,6 сая үйлчилгээг иргэд цахимаар авчээ.

Эх сурвалж: www.polit.mn