Онцгой улирал. Аваргуудын Лигийн финалд Манчестер Сити баг түүхэндээ анх удаа шалгарлаа. Дөрөв, таван улирал хамтдаа зүтгэж байж энэ оргилд гарлаа. Баярлах сэтгэлд хязгаар алга. Энэ баяраа багийн нийт тоглогч, фанатууд, багийн эзэд, багийн арын албаныхантайгаа юуны өмнө хуваалцъя. Одоо нэг алхвал Премьер лигт түрүүлнэ. Премьер лигийн 35 дахь тойрогт (бямба гарагт ) Челситэй тулна. Челсиг хожвол хоёр тойргийн өмнө Английн аварга болно. Дахиад нэг алхвал аваргуудын лигт түрүүлнэ.

Челси- Реал Мадридын ялагчтай бид финалдана. Бидний өрсөлдөгч маргааш өглөө тодорно. Бидэнд амрах, бэлтгэлээ базаах 2-3 долоо хоног бий. Амарч дуусаад энэ улирлынхаа хоёр дахь давшилтаа хийнэ. Аваргуудын лигийн финал бол багийн оддын үүрэг, хариуцлага, ухамсрын тоглолт болдог. Челсиг түрүүлэхэд Лампард, Манчестер Юнайтедыг цом өргөхөд Жонн Терри нарын багийн ахлагч нар нь үлгэрлэж байсныг санаж байна. Тиймээс Манчестер Сити багийн хошуучлагчдаас их зүйлийг хүлээх болно. Тэдний ачаалал ч нэмэгдэнэ гэж Пеп Гвардиолла багийнхандаа хандаж хэллээ.

 

Эх сурвалж: control.mn