Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 2-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын 2-ны өдрийг Туна загасны өдрөөр тунхаглан 2017 оноос эхлэн тэмдэглэх болжээ. Энэ төрлийн загасны үнэ цэнийг олон нийтэд мэдүүлэх, тунын үржил хөгжилд учирч байгаа аюулыг сануулах үүднээс уг өдрийг бий болгожээ. Төслийг санаачлагчдын  тоонд дэлхийн 93 орон орсон байдаг. Судалгаагаар, 80 гаруй улс орон туна загасны агнуур эрхлэдэг ба  тэднээс олон орон загасны нөөцийн хамааралтайг тэмдэглэсэн байдаг. Жил бүр нөөш хийхээр 2,5 сая тонн туна барьдаг ажээ. Туна нь скумбрийн овгийн загасанд хамаарагдах ба халуун ба халуун бүсийн залгаа Атлант, Энэтхэг, Номхон далайн орчинд амьдардаг. Хар ба Азовын тэнгист  цэнхэр туны төрөл, Японы тэнгист түүний дорны төрөл байдаг. Энэ загасны сүрэг  хоолны эрэлд ихээхэн урт замыг туулж, хавчны төрөл нялцгай биетэн, загасаар хоололдог байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1829.05.02. Английн тэнгисийн цэргийн ахмад Чарльз Фремантл "Челленжер" хөлгийн зангууг Австралийн эрэгт хаясанаар "Хунт нуурын колонийг" байгуулжээ.

1879.05.02. Испанийн улстөрч Пабло Иглесиас "Испанийн социалист хөдөлмөрийн нам"-ыг Мадрид хотноо байгуулжээ.

1889.05.02. Этиопын эзэн хаан II Менелик Вучалын гэрээнд гарын үсэг зурснаар Италичууд Эритри улсыг захирах болов.

1918.05.02. Америкийн автомашины алдарт "Женерал Моторс" компани "Шевроле Моторс" компанийг эгнээндээ нэгтгэжээ.

1952.05.02. Дэлхийн хамгийн анхны тийрэлтэт хөдөлгүүрт агаарын тээврийн "Де Хаввиланд Комет 1" хөлөг Их Британийн Лондонгоос Өмнөд Африкийн Йоханнесбургыг чиглэн нисчээ.

1982.05.02. Фолклендын дайн: Британийн цөмийн зэвсэг тээвэрлэгч шумбагч оноц "Конкуайрор" Аргентиний талын дайралтын улмаас сүйрэв.

1986.05.02. Чернобилийн осол: Цөмийн цахилгаан станцын ослоос хойш зургаан хоногийн дараа Припят хотын бүх хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

1989.05.02. Унгар улс Зүүн Германтай хиллэсэн хилийн дагуух хашаануудыг буулгаж эхэлжээ.

1998.05.02. Европын холбооны зөвлөлийн шийдвэрээр Европын төв банкыг байгуулжээ. Тус банк нь Европын холбооны гишүүн орнуудын мөнгөний бодлогыг тодорхойлох чиг үүрэг бүхий банк юм.

Эх сурвалж www.zms.mn